Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Отгонсувд
1 цаг 18 минутын өмнө

Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн  хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн хүүгийн ээжийг тус хэрэгт ялллагчаар татсан байна. 

Тодруулбал, Өнгөрөгч оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохируулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан хэрэг гарсан. 

Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Мөн  Д.Л-д хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна