Бээжин дэхь Филиппиний ЭСЯ Монгол Улс дахь хууль бус хөдөлмөр зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргажээ. Түүндээ Филиппиний иргэд нь Монгол Улсад 22 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй. Тиймээс Монголд байдаг, “Хөдөлмөр эрхлэх виз олж өгнө” гэх залилагчдаас болгоомжлохыг сануулсан байна.

Мэдэгдэлд "Визийг тань хялбархан солих амлалт өгдөг зуучлагчдад итгэж болохгүй. Энэ бол залилан мэхлэлт бөгөөд хууль бус. Та албадан гаргах, мөнгөө алдах эрсдэлтэй" хэмээн онцлоод, "Хэрэв та ажиллах гэж байгаа бол Монгол руу явахаасаа өмнө Филиппинд гэрээ, ажлын виз авахаа мартуузай. Бүү хуурт. Хуулийг дагаж мөрдөөрэй" хэмээн онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна