Монгол Улс тайван байдлаараа тивдээ эхний тавд жагслаа

Х.Батсайхан
2026/01/30

Даян дэлхийн улс орнуудын энх тайванч байдлыг шалгаруулдаг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн (Institute for Economics and Peace) “Global Peace Index (GPI) 2025” жагсаалт гарчээ. Монгол Улс уг жагсаалтын 37 дугаарт, Ази тивдээ эхний тавд эрэмбэлэгджээ.

Улсуудыг жагсаахдаа гадаад, дотоод зөрчилдөөн, улс төрийн тогтвортой байдал зэргийг нэн тэргүүнд авч үздэг бөгөөд Монгол Улс энэ тал дээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгааг дээрх жагсаалт харууллаа.  

Манай урд Сингапур /Азидаа №1, дэлхийд №6/, Япон /Азидаа №2, дэлхийд №12/, Малайз /Азидаа №3, дэлхийд №13/, Бутан /Азидаа №4, дэлхийд №21/ улс тус, тус орсон байна.

Вьетнам, Тайвань, БНСУ, Зүүн Тимор, Лаос зэрэг улсууд манай хойно оржээ.

19 дэхь удаагийн “Global Peace Index (GPI) 2025” чансаанд дэлхийн 163 улсыг багтаасан бөгөөд нийт хүн амын бараг 99.7 хувийг хамруулсан байна.       



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.147.101.162
    2026/01/30

    Амар тайван амьдарна гэдэг хамгаас чухал.

    Хариулах
  • 202.9.46.61
    2026/01/30

    Хоёр том улсын дунд оршдогоороо амар тайван орон. Бас цөөхөн хүн амтай гэдгээрээ бас амар тайван орон.

    Хариулах
    • 59.153.114.122
      2026/01/31

      Даанч орос ах нь байнга чөдөрлөж хөгжлийг нь гацаадаг!!!