ГХЯ: Нипах вирусийн халдвар илэрсэн улсуудад зорчихгүй байхыг анхааруулж байна

Zuv.mn
1 цаг 21 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд нипах вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан ГХЯ-наас нийт иргэдэд ханлан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг руу аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.

Хэрвээ дээрх улсууд руу зорчсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөв.

Бусад улсад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна