СУДАЛГАА: Иргэдэд таалагддаг улстөрчөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, таалагддаггүй улстөрчөөр Б.Чойжилсүрэн нэрлэгджээ

Т.Отгонсувд
1 цаг 59 минутын өмнө

Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод танилцуулдаг. 

Судалгааны мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 18-25-ны хооронд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны  1082  иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Тус судалгаагаар олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг гурван улстөрчийг нэрлэжээ. Уг жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн байна.

Харин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл удаалжээ. Тэгвэл гуравдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар судалгаанд оролцсон иргэд нэрлэсэн байна. 

Тэдгээрийн араас Н.Учрал, Ч.Лодойсамбуу, Ө.Шижир, О.Батнайрамдал нар удаалжээ. 

Тэгвэл  олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүлж, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням нар удаалсан байна.

May be a graphic of text

May be a graphic of text

May be a graphic of text

May be an illustration of text

May be a graphic of ‎text that says '‎УЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛС ТЕРЧИД (туувэрт эзлэХ хувиар) 30% 26% 25% "TA ΘΘΡИЙН ДЭМЖИЖ БУЙ ГУРАВ ХУРТЛЭХ УЛС тЕРЧИЙГ НЭРЛЭнЭ γγ' 0% МЕС 20% 2026 оны 1-P CAP 18% 15% 18% 2% 10% 16% +1% 5% 12% 13% +1% 0% +2% -1% У.Хурэлсух 8% 10% О.Цогтгэрэ +3% Г.Занданшатар Н.Учрал Судалгааны мОдДЕЛЛийг баатар XOT боло хедее Opo утапторшин суудаг CO гγулИ Йн HaCH Ы 1082 ирг квотчилсонсанамсаргуй тууври саар HD. Ч.Лодойсамбуу Θ. е.Шижир О.Батнайрамдал Б.Энхбаяр אבכ 2026оны - -p сарын еДРУУДЭД‎'‎

May be a graphic of ‎text that says '‎УЙЛ АЖИЛЛАГАА Нь ТААЛАГддАГГУй УЛС ТЕРЧИД (туувэрт эзлэх хувиар) "TA УЙЛАЖИЛЛАГААН НЬ ТААЛАГДДГГУй ГУРАВ ХУРТЛЭХ УЛС ТЕРЧИЙГ НЭРЛЭНЭ γγ'' МЕС 0% Б.Жавхлан Б. Б.Чойжилсурэн 2026 онЫ 1-Р CAP -5% г.Дамдинням п.Наранбаяр -10% Д.Амарбаясгалан Н.Учрал 15% Т.Доржханд г.Занданшатар +1% -20% У.Хурэлсух 2% -3% +2% -20% -25% -16% -15% -14% -22% -1% -30% 0% 3% -1% -17% -10% -17% -15% Судалгааны модаоллийг ออนอ้อ боло хедее OpO тапоршин суудаг COI гγули ивотчилсонсанамсаргуй п насн 1082 ирга אככו 2026оны -p сарын еДРУУДЭД‎'‎



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.156
    40 минутын өмнө

    Яагаад ийм худал зүйл хийж ард түмнийг доромжилно вэ?

    Хариулах