ЦУОШГ: Нийт нутгийн 73 хувь нь цасан бүрхүүлтэй байна

Zuv.mn
1 цаг 43 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар танилцууллаа. 

Нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд энэ нь 10 хоногийн өмнөхтэй харьцуулахад 14 хувиар буурсан дүн аж. Увс аймгийн Ховд, Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан сумд, Ховдын Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Баянхайрхан, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул,  Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Булганы Гурванбулаг, Дашинчилэн зэрэг сумдад цас ихтэй байна. Мөн Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор, Орхон, Дархан, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр, Жаргалантын хойд нутгаар 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.35 г/см3 нягттай байна. 

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна. 

Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Түргэн, Хяргас, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 3-11 хоногоор хүндэрсэн бол Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Өвөрхангайн Тарагт, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутгаар 2-11 хоногоор саатсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна