Сэлэнгэ аймагт улстөрчдөд халуун, малчдад хүйтэн хахир өвөл болж байна

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

-Засаг даргаа огцруулсан Сэлэнгэ аймагт өвөлжилт хүндэрлээ-

Сэлэнгэ аймгийн ИТХ Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг МАН-ын бүлгийн таван төлөөлөгчтэй нийлэн уг шийдвэрийг гаргуулсан бөгөөд хурлын шийдвэрийг Ерөнхий сайдад илгээнэ гэсэн мэдээлэл гараад буй.   

Тэгвэл улс төр нь ийнхүү бужигнаж, даргаа халж сольж байхад Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь цагаан зудтай, өвөлжилт хүндэрсэн байдалд оржээ. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой космиссоос 130 тн хүчит тэжээл, 50 тн шатахуун олгосон байна. 

Мөн цаашид Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй тэжээл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, өвөлжилтийг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажилахаа тус аймгийн удирдлагуудын зүгээс мэдэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 2025 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 1.2 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 354.5 мянган толгойгоор буюу 22.1 хувиар буураад байгаа юм.

ЦУОШГ-аас өнгөрсөн сарын 31-ний байдлаар гаргасан цасан бүрхүүлийн тухай мэдээлэлд хамгийн зузаан цастай сумдаар Сэлэнг аймгийн сумд нэрлэгдсэн хэвээр байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна