УИХ-ын гишүүн асан, "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнг АТГ өнгөрсөн сарын 26-ны өдөр гэнэт дайчлан баривчилж, цагдан хориод байгаа билээ.
Д.Тогтохсүрэн бол Өвөрхангай аймгийн Засаг даргаар үр бүтээлтэй ажиллаж, аймгийнхаа иргэдээс УИХ-ын мандат өвөрлөн, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болж мандсан нэгэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатартай харилцаа сайтай тэрбээр 2024 онд УИХ-ын сонгуульд томсгосон тойрогт өрсөлдөөд ялагдсан ч “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргаар томилогдон зангаргаа гаруулсан чухал кадр байв.
Гэтэл гэнэт АТГ-д баригдан хоригдож, улмаар хугацаа сунган хоригдож байгаа нь яах аргагүй анхаарал татсан. Тэгвэл түүнийг эхнэрийнхээ дүүгийн охин Г.Болорцэцэг буюу олон нийтэд “Гала” хамтлагийн Болороогоор зуучлуулан бусдаас 100 сая төгрөгийн хахууль авч байгаад газар дээрээ баригдсан гэсэн мэдээлэл гараад байна.
Гишүүн асны холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 буюу албан тушаалын гэмт хэрэг бөгөөд тус бүр 1-5 жилийн ялтай аж.
Хэрвээ гардуулсан буюу авлига авч байгаад газар дээрээ баригдсан нь үнэн бол тэрбээр шийтгэл хүлээх нь гарцаагүй болоод байна.
Өөрөөр хэлбэл, 2-10 жилийн зорчих эрх хязгаарлах, эсвэл хоригдох ял авах эрсдэл түүний хувьд бодит болоод байна. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 29-нд дуусах карьер нь үргэлжлэн унах, эсвэл буцаад өсөх эсэх асуудал дараа нь тодорхой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна