Тавдугаар ДЦС-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ

Х.Есү
1 цаг 29 минутын өмнө

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллав.

Уг төсөл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.

May be an image of one or more people and text

Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1961 он буюу ТЭЦ2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах юм. Үүний дараа дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөх юм байна.

May be an image of text

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.

May be an image of oil refinery

May be an image of map and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна