Санхүүч агсан Жеффри Эпштейний хэргийн дөрөв дэхь багц баримтууд өнгөрсөн баасан гарагт ил болж, түүн дотор нь Монголтой холбоотой баримт байсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад орон тооны бус зөвлөх нь байсан Ч.Ганбат Жеффри Эпштейнтэй харилцсан цахим захидлууд байсан юм.
Ч.Ганбат нь Монголд төрж, Москвад өсөж, АНУ-д амьдарч байсан нэгэн. Аав нь НҮБ-д ажилладаг, Москвад байнга суух шаардлагатай тул бага нас нь Москва хотод өнгөрчээ. Тэрбээр Монголдоо буцаж ирээд дээд сургуульд сурч, бакалаврын зэрэг хамгаалж, улмаар арилжаа наймаа эрхэлж байсан аж. Ноолуурын салбар ажиллаж байжээ. Улмаар АНУ-д банк, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар очиж, тэндээ ажиллаж байсан байна. ХБНГУ-ын “Commerce Bank”-ны “Нью Йорк дахь салбарт ажиллаж байсан, чухам тэр ажил нь Монголд буцаж ирэх шалтгаан болсон гэж өөрөө ярьжээ. Учир нь тус банкны үйлчлүүлэгчид Монголд бизнес эрхлэхийг хүсэж, Ж.Ганбат тэр чиглэлээр нь ажилласан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчилсныхаа дараа нөлөөллийн бүсдээ Монголыг багтаасан. Энэ нь америк бизнесмэнүүдэд Монголд ажиллах сэдэл төрүүлсэн бөгөөд манай улсыг идэвхитэй судалж, холбоо тогтоож байх үед Ж.Ганбат банкинд ажиллаж таарсан /2003-2009/ аж. Ингээд Монгол руу ирж, очиж байх үедээ Х.Баттулгатай холбогдож, улмаар Монголд буцаж ирэн орон тооны бус зөвлөхөөр нь томилогджээ. Тэрбээр Нью Йоркийн банкин ажиллаж байхдаа Өмнөд Америк болон бусад хөгжиж байгаа орнуудад АНУ-ын бизнесмэнүүд хөрөнгө оруулах үйл явцад оролцож байсан, мэдлэгтэй учир Монголд буцаж ирэхийг зөвшөөрсөн аж.
Тэрбээр 2009 онд Х.Баттулгын ятгалгаар Монголд буцаж ирсэн. Улмаар санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулж, тус компани нь Тавантолгойн төмөр зам барих төслийн зөвлөх АНУ-ын «McKinsey» компанийн Монгол талын түншээр шалгарсан аж.
Зөвлөх үйлчилгээнд их мөнгө зарсан, тэр мөнгөнийхөө хэсгийг Монгол талын хамтрагч компанийн дансаар буцааж авсан гэх хардлага эндээс эхтэй бөгөөд тэрбээр гадагшаа яваад эргэж ирээгүй юм. Ирээгүй шалтгаанаа “Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон” гэж тайлбарласан байдаг.
Тэрбээр мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн захирлаар ажиллаж байсан бөгөөд амжилттай явж байсан ажил нь улстөржилтөөс болж зогссон гэж үздэгээ ил захидалдаа бичиж байжээ.
2015 онд ийнхүү Монголоос гарч явсан тэрбээр Х.Баттулгатай холбоотой, тодорхой үүрэгтэй ажиллаж байсан нь Ж.Эпштейний баримтуудаар ил болсон хэрэг.
Түүний талаар эх орноосоо зугтаж, АНУ-ын иргэн болсон гэдэг мэдээлэл гарч байсан. Тэгвэл өөрөө АНУ-ын иргэншлийг 2012 онд авсан гэж бичсэн байна.
Өөрөөр хэлбэл, "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 2009 онд Монголд ирж, ажиллаж, амьдарч байхдаа АНУ-ын иргэншил авч байжээ. Тэрбээр Монголд ажиллаж амьдарч байхдаа хөөцөлдсөөр АНУ-ын иргэншил олж авч, төрийн том төслүүдэд үүрэг гүйцэтгэж байхдаа гаднын иргэншитэй байсан байна...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.238
Анхнаасаа гадны хутган үймүүлэгч л байждээ!! Янханы шээс чинь
Хариулах