ОХУ-ын Хиагт хотод жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барина

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

Хиагт хотын 300, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд агсан жанжин Д.Сүхбаатарын хөшөөг ОХУ-ын Хиагт хотод барихаар болжээ. Хилийн цэргийн удирдах газрын дарга асан, генерал Я.Пүрэвдорж, уран барималч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Хиагтад очиж, хотын дарга Андрей Фомин, бусад удирдлагуудтай уулзан энэ талаар тохирчээ.

Хөшөөний яг байрших газар нь Слобода суурин буюу хуучнаар Троицкосавск хот аж.

Мөн одоо Хиагтад байдаг, тус хотыг Сүхбаатарын одонгоор шагнасны дурсгалд зориулсан жижиг хөшөөг сэргээн засварлах юм байна. Санхүүжилтийг Монголын талаас гаргах бөгөөд 2027 онд хүлээлгэж өгөх юм байна.

Дашрамд, Хиагт хотыг Савва Рагузинский 1727 онд үндэслэн байгуулсан гэж үздэг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна