Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан хэргийг шалгаж байна

Х.Есү
1 цаг 24 минутын өмнө

Дорнод аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжид "Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ. 

Тодруулбал тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Иймд сар шинийн баяр ойртож буй энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна