Дуучин Б.Чойжоо хоёрдугаар сарын 14-нд AIC Steppe Arena "Unplugged" нэртэй тоглолтоо хийнэ

Т.Отгонсувд
1 цаг 40 минутын өмнө

Дуучин Б.Чойжоо жил бүр гэгээн хайрын валетины баяраар бие даасан тоглолтоо хийдэг уламжлалтай билээ. 

Энэ уламжлалаараа энэ жил "Unplugged" нэртэй тоглолтоо хийх гэж байна. “Unplugged" гэдэг нь залгуураас салгасан гэдэг утгатай бөгөөд уран бүтээлчид амьдралдаа ганц хоёрхон удаа зохион байгуулдаг маш ховор амьд, акустик тоглолт юм.

Тоглолтын хөтөлбөрийн талаар сонирхуулахад: 

Зочин артистаар Дуучин Michelle, Хонх хамтлаг оролцох аж. Тоглолт AIC Steppe Arena-д болох бөгөөд зогсоолд санаа зовох шаардлагагүй үнэ төлбөргүй. 

Тоглолтоос өмнө Dately болзооны шоу, QUIZ Night болон бусад идэвхижүүлэлтүүд болно. Валентинаар дуучин Б.Чойжоогийн тоглолтыг үзсэн үзэгчид CANTE клубд үнэгүй орох боломжтой. Сингли хүмүүс хоорондоо танилцаж болохоор activities болон Confession room Booth-тэй.

Таны болзоог төгс болгох бүх зүйлс нэг дор… Дан ганц тоглолт бус хосоороо, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх, болзох, хөгжилдөх бүх зүйлс нэг дор байгаа гэдгийг онцолж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна