Бид энэ удаагийн "Зөв хүн" ярилцлагын нэвтрүүлэгтээ залуу жүжигчин С.Хонгорхүүг урьж оролцууллаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?
-Сайн байна уу? Залуу жүжигчин С.Хонгорхүү байна. Нэг дүр зураглал дуу миний санаанаас гардаггүй юм. Сэргээш-3 дээр жүжгийн ард юу болдог вэ гэдгийг харуулсан зураглал явдаг. Би тэрийг анх үзээд л тэр хүмүүс чинь сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ямар аз жаргалтайгаар тэр ажлыг хийж байгааг хараад энэ яг миний байх ёстой газар юм байна гэж бодсон.
Урлагийн хүн болохоор шийдсэн хүн чинь энд тэнд болж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог шүү дээ. Гэхдээ би ерөөсөө тийм хүүхэд байгаагүй. Одоог хүртэл энэ мэргэжлээсээ татгалзаж чадахгүй дуртай зүйлээ хийгээд хүссэн амьдралаараа амьдрах гээд хичээж явна даа.
-Анх жүжигчин болно гэхээр аав ээж нь юу гэж хүлээж авч байсан бэ?
-Манай аав ээж удам дамжсан уурхайчин хүмүүс байдаг. Намайг уурхайчин болгоно л гэж боддог байсан. Би зөрсөөр байгаад жүжигчин гэх энэ мэргэжлээ сонгосон. Тууштай байсны үндсэн дээр жижигхэн ч гэсэн амжилт гаргаад явж байгаадаа баяртай байна.
-Өөрийг чинь хэр олон хүн крашилж байна. Хүмүүсээс ирж байсан хамгийн хөгжилтэй чатаасаа хуваалцаач?
-Намайг “альфа” үеийн хүүхдүүд их крашилдаг юм билээ. Бүр шарандаа авч суугаад шалаа угаалгана даа гэж байсан. Би гайхаад хүүх ямар аймар шартай юм бэ гэж бодож байсан /инээв/. Хүүхдүүд их хөөрхөн. Тань шиг болмоор байна гэж их бичдэг. Гэхдээ ах нь эхнэртэй шүү.
-Жүжигчин хүн мэдээж аль ч насны хүмүүстэй хамтран ажилладаг шүү дээ. Сүүлийн үед GenZ үеийнхнийг их шүүмжилдэг болсон. Та ч мөн адил энэ үеийн төлөөлөл шүү дээ.
-Тийм. Би ч бас GenZ үеийн төлөөлөл болсон жүжигчин. Алдуул кинон дээр хамтран тоголсон нэг дүү маань байдаг юм. Ёстой сахилгагүй би юм хэлэхээр намайг юм хэлж байна гэж тоосон шинжгүй байдаг. “За за мэдээд байна шүү дээ, ядаргаатай юм” гээд л тоодоггүй.
Харин манай GenZ үеийнхэн харьцаж ойлголцоход амар байдаг. Яах вэ зарим нэг нь хайнга л байх. Гэхдээ бид хичээж байгаа. Хээгүй нь хээгүй сонин гарууд шүү лээ бид чинь.
-Эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?
-Бид хоёрын танилцаж байсан түүх их сонин. Эхнэр бид хоёр 21 насандаа айл гэр болсон. Одоо тав дахь жилдээ ханилаад явж байна. Аав маань Хэнтийд нэг үсчинд ороод үсээ засуулж байсан чинь миний үеийн нэг охин аавын үсийг угааж өгсөн гэсэн. Тухайн үед аав энэ охиныг л бэрээ болгоно доо гэж ярьж байсан юм билээ.
Манай хадам ээж үсчин, тэр үед эхнэр маань ээждээ туслах гээд Хэнтийд очсон байсан гэсэн. Дараа нь эхнэрээ гэр бүлтэйгээ танилцуулахад аав минь гайхаж байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна