Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг пүрэв гарагт хэлэлцэнэ

Т.Отгонсувд
1 цаг 50 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг санаачилсан. 

Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт болох байсан ч чуулганы танхим дахь гишүүдийн ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. 

Тиймээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагт 10:00 цагаас шийднэ. 

Уг хуулийн төсөл дээр иргэд олон нийт болон УИХ-ын гишүүд хоёр талын байр суурьтай байгаа. Нэг хэсэг нь УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байгаа бол зарим нь парламентын ардчилалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна