-Н.Учралын зовлон О.Цогтгэрэлд ирэв-
Арчилсан намын шинээр бүрэлдсэн ҮБХ өнгөрөгч амралтын өдрүүдэд бүтэн хуралдсан ч хамгийн гол зорилго болох ЕНБД-аас сонгож чадсангүй. Олонхын таамаглаж байснаар бол энэ хурлаас С.Баярцогт ЕНБД-д нэр дэвшиж, ногоон гэрлээр сонгогдох ёстой байсан ч тийм зүйл болсонгүй.
О.Цогтгэрэл дарга ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэхээр зүтгүүлсэн ч олонхийн санал авч чадсангүй /147/153/. Тэрбээр дараа нь А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалгалгүй, сарын дараа асуудлаа шийдэхээр хойшлуулав. Хэрюээ А.Батпүрэв дээр санал хураалгаад унасан бол О.Цогтгэрэлийн байр суурь илт сулрах байсан юм.
Ингэснээр, Ардчилсан намын фракцуудын дунд Нэг сары хугацаатай нам доторх албан тушаалуудын төлөөх дайн албан бусаар эхэллээ.
Ардчилсан нам олон фракцитай. Намын голлох албан тушаалуудаас одоогийн байдлаар “Нэг Монгол” фракци хамгийн томыг нь хүртээд байгаа бөгөөд намын дарга О.Цогтгэрэл тус фракцынх. Тиймээс дэд дарга, ЕНБД гэх мэт албан тушаалуудад бусад фракциас хүн томилох ёстой гэсэн санаа өнгөрсөн онд болсон Их хурлаас хойш л намын дотор хүчтэй оршиж байсан бөгөөд шинээр бүрдсэн ҮБХ-нд хэвээр хадгалагдаж байгааг энэ хурал харуулсан юм.
Фракцууд гол местүүдийг хувааж авах ёстой хэмээн О.Цогтгэрэлд шахалт үзүүлж, өнөөх нь өөрийнхөөрөө зүтгэсний үр дүнд АН генсекийн төлөө хоёр, гурван өдөр дайтах байсныгаа бүтэн сар болгож сунгасан хэрэг.
Эрх баригч МАН саяхан Н.Учралыг “Засгийн газраа байгуул” гэж шахаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн фракцийнхан Их хурлын үеэр үзүүлсэн дэмжлэгийнхээ хариуг нэхсэн.
Тэгвэл АН-д үүнтэй яг ижил үйл явц өрнөж байна гэсэн үг. Н.Учралын хувьд, Их хурлаасаа 95 хувь буюу бүрэн дэмжлэг хүлээсэн тул фракцуудын эрх ашгийг хангахаас өөр сонголт үнэндээ байгаагүй. Харин О.Цогтгэрэлийн тухайд, Их хурлаас биш ҮБХ-ноос сонгогдсон, ингэхдээ 63 хувийн дэмжлэг авсан тул байр суурь нь тийм ч баталгаатай гэсэн үг биш. Тэрбээр мөн дараагийн удаа ЕНБД-ыг намын Удирдах зөвлөл дотроос оруулж ирнэ гэдэг байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, дараагийн удаад илүү хүлээн зөвшөөрөгдсөн лидер орж ирэх нь тодорхой байгаа. Гэвч аль, фракцаас, хэн байх вэ гэдэг нь тодорхойгүй. Чухам энэ нь АН дотор ирэх нэг сарын хугацаанд өрнөх үйл явдлыг сонирхолтой болгож байгаа юм.
Саяхан болж өнгөрсөн дотоод сонгуулиар Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар сонгогдсон С.Баярцогт ҮБХ-ны хурлын үеэр "АН ирэx сонгуулиудад ялаxын тулд эв нэгдэлтэй байx xэрэгтэй. Эв нэгдлийг xангаx гол xүчин зүйл бол бүxий л фракцуудын төлөөллийг намын удирдлагын түвшинд оруулаx ёстой. Гэтэл одоо бүxий л удирдлага нэг фракцад төвлөрлөө. О.Цогтгэрэл бол "Нэг Монгол" фракцын төлөөлөл. Ерөнxий нарийн бичгийн даргаа "Гранд Монгол" фракцаас тодруулаарай гэж xэлж байсан. Энэ бол ялалтын гол суурь” гэж шууд хэлсэн.
“Гранд Монгол” бол С.Баярцогтын фракц бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон 42 гишүүний 10-ыг төрүүлсэн хүчирхэг фракц бөгөөд ЕНБД-ын томилгооноос болж эв, эвдэрвэл О.Цогтгэрэлийн өмнөх ҮБХ-ноос олж авсан 63 хувийн дэмжлэг юм болохгүй ч байх эрсдэл бий.
Гэтэл УИХ-д найман найман гишүүнээ оруулсан Лу.Гантөмөрийн фракц, долоон төлөөлөлтэй Х.Баттулгын фракц бас байж байдаг. Энэ нь О.Цогтгэрэлийг шийдвэр гаргахад хэцүү болгож буй. Учир нь, "Нэг Монгол" хэнийг дэмжинэ, тэр хүн ЕНБД болох нь бараг тодорхой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна