Өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал хураалтаас АН дөрөв хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн хурлаар байр сууриа нэгтгэлээ.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга чуулганы үеэр ёс зүйгүй авир ааш гаргасан тухайд АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
"УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш АН-ын хувьд дотоод сонгуультай байсан тул байр сууриа нэгтгэх боломж хомс явж ирсэн. Сая бүлгийн хуралд 25 гишүүн оролцсон. Бүгд дэмжиж, хоёр одтой шийдвэр гаргасан. Ингэснээр АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.
УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага энгийн иргэдийн адил үйлчлээд явах ёстой. Одоогийн хуулинд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий.
Гэтэл Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг Парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ. Бид пүрэв гарагаас өмнө улс төрийн шийдвэрүүдийг гаргаад явна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна