УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсжээ. Энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
ТЭрбээр, “Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэллээ. Уул уурхайн компаниуд ажилчдыг сендвичин байранд байлгах биш томоохон уурхайг дагаж хот байгуулалтыг хийх хэрэгтэй.
Нэгдүгээрт хариуцлагатай уул уурхай буюу хууль дүрмээ биелүүлдэг, нутгийн ард иргэддээ хүндэтгэлтэй ханддаг, нөхөн сэргээлтээ хийдэг уул уурхайг дэмжиж байгаа аймаг сумдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын тодорхой хувийг олгоно.
Монгол Улсын газар нутгийн 50 хувийг судалсан. Дараагийн Оюутолгой, Тавантолгойг хайж олох хэрэгтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна