П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын дотоод агуулга руу яам огт оролцдоггүй

Х.Есү
2 цаг 29 минутын өмнө

Боловсролын сайд асан П.Наранбаяраас ЭЕШ-ын материал дээр  ёс бус үг хэллэг агуулсан асуулт орсон талаар тодрууллаа.

Тэрбээр, “Энэ асуудал дээр шинэ сайд нь өөрөө ажлын хэсэг байгуулнаа гэсэн байна лээ. Элсэлтийн шалгалтын дотоод агуулга руу яам огт оролцдоггүй. Нууц байдлыг нь хадгалахын тулд хэдхэн хүн л хийж байдаг. Ёс зүйн, үг хэллэгийн хувьд анхаарах ёстой. Эротик эсэхийг ажлын хэсэг нь дүгнэх байх" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна