С.Лүндэг: “Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа

Х.Есү
2026/04/15

УИХ-ын гишүүн С.Лүндэгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа талаар нь тодрууллаа.

Тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зүйл заалт хуулин дээр байгаа. Миний ирцийн асуудал бол 2024 оны 12 дугаар сард 11 удаагийн чуулганы хуралдаан болоход бүтэн суугаагүй гишүүдийн тоонд л орчихсон байсан юм. Эмнэлгийн чөлөөтэй байсан намайг чуулгандаа нэг ч суугаагүй гэж зарлаж байна.Би хуралдаа сууж байгаа.

Миний ирцийн асуудлаар ёс зүйн хороо хуралдсан юм байна лээ. Чуулганы ирцийн л асуудал ярьсан. Би бусад хуралдаа сууж байсан болохоор ямар нэгэн хариуцлага тооцогдох зүйл яригдаагүй. Гишүүд намайг л хуралдаа суугаагүй гэж байнга яриад байгаа нь энэ хуультай холбоотой улс төржилт явагдаж байна гэж харж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор энэ хуулийн үеэр намайг гүтгэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.0
    2026/04/15

    алиалагч матараа хуралдаа суу чацга харвуулаад хаагуур дэмийрээд тэнээд байгаа хүүр вэ чи.

    Хариулах