О.Цогтгэрэл: УИХ дахь АН-ын ихэнх гишүүд Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн

Zuv.mn
7 цаг 44 минутын өмнө

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.04.15/ төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид С.Баярцогтыг санал болгож, гишүүдийн 73 хувь дэмжсэн.

Мөн маргааш Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ыг гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх саналт хураалтанд АН нэгдсэн байр суурьтай орох эсэхээ шийднэ гэх хүлээлт байсан юм.

Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн дийлэнх гишүүд хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэхдээ гишүүдийг хайрцаглахгүй. Ялгаатай үзэл бодолтой гишүүд байгаа, хүндэтгэлтэй хандана. Өөр өөрсдийн итгэл үнэмшлээр оролцоно" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна