Ж.Батжаргал: МАН-ын бүлэг гишүүдийг хайрцаглахгүй

Х.Есү
7 цаг 11 минутын өмнө

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-аар дэмжихийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтын талаар ярилцлаа.

-Маргааш тус хуулийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулна. Та бүлгээ нэгтгэж чадсан уу?

-Энэ асуудал дээр бүлгийн байр суурийг нэгтгээгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль дээр МАН-ын бүлэг гишүүдийг хайрцаглахгүй.

Нэгэнтээ бид ард түмний төр барих эрхийг төлөөлж байгаа юм бол ард түмэн тэнд УИХ-ыг хариуцлагатай, бүтээлч, ёс зүйн өндөрлөгтэй, гишүүд нь өөрсдөө хурал номондоо бүрэн суудаг, ёс зүйтэй бай гэдгийг шаардаад байна. Тэгээд байхад бид энд өөр зүйл яриад суугаад байж таарахгүй. Тиймээс дэмжээд хэлэлцээд шийдэх хууль дээр яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна