ТАНИЛЦ: Ард түмний мандатыг ҮХЦ, намын томчуудад шилжүүлэх агуулгатай хууль хэлэлцэхийг зөвшөөрсөн, татгалзсан, эс үйлдэл гаргасан АН-ын гишүүд

Х.Батсайхан
1 цаг 55 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдааны  эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт болж, 56.4 хувийн саналаар дэмжигдсэн. Чуулганд 101 гишүүн оролцсоноос 57 гишүүн дэмжиж, 44 гишүүн татгалзсан юм.

Хуулийн төсөлд иргэний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг ҮХЦ, намын байгууллагын шийдвэрээр эгүүлж татах буюу нэг үгээр хэлбэл, ард түмний сонгосон гишүүнээ өөрсдөө эгүүлж таттах эрх мэдлийг булаасан агуулгатай хууль Үндсэн хууль зөрчиж орж ирсэн гэдэг талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан бөгөөд яг санал хураах өдөр болоход олонхын найдлага Ардчилсан нам дээр буусан юм. Гэвч цаг нь тулахад Ардчилсан нам сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүллээ. 

Санал хураалт явахын өмнө Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэй байж болох болон, агуулга нь ард түмний мандатыг ҮХЦ, Шүүхийн хэсэг бүлэгт шилжүүлж өгөх агуулга байгааг анхааруулж, Ардчилсан намын үнэт зүйлд “Парламентын засаглалаа бэхжүүлэх” талаар дурдсан байдгийг сануулсан.

О.Цогтгэрэл гишүүний хэлсэн үнэн, хуулийн төсөлд үнэхээр тийм агуулга байгаа бөгөөд тэрбээр гишүүдэд хандаж “Хэлэлцэхийг дэмжсэн гишүүд “Засна” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа  ч энэ нь хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй” гэж онцгойлон сануулсан.

Гэсэн ч харамсалтай нь, АН-ын бүлэг энэ хуралдаанд оролцож, оролцохдоо бүрэлдэхүүн дутуу оролцож, эцсийн дүндээ ихэнх нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод биш, ҮХЦ-д шилжүүлэх, жагсаалтын гишүүдийг дэвшүүлсэн нам нь эгүүлж татах санал гаргах угуулгатай хуулийг дэмжчихлээ.     

 Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ-аар хэлэлцэхийг АН-ын гишүүдээс:  

Зөвшөөрсөн

О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен,Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Р.Сэддорж, Б.Түвшин, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн   

Татгалзсан

Н.Алтанхуяг, Н.Алтаншагай, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясагалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, Г.Очирбат, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнболд  

Оролцоогүй

О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан,  Х.Баттулга, Ц.Туваан, Д.Батбаяр, Г.Ганбаатар, Х.Болормаа



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.148
    8 минутын өмнө

    Хосбаяраа чи арай ч дэ.

    Хариулах
  • 66.181.182.204
    28 минутын өмнө

    Үзэл санааны хөвьд үхцэн нам шүү

    Хариулах