АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Манай нам цаашдаа дотоод эв нэгдлээ хангаж, 2027 болон 2028 оны сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд боловсон хүчний, зохион байгуулалтын, санхүүгийн олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан О.Цогтгэрэл даргатайгаа нэг баг болж ялалтад хүргэнэ гэсэн зорилгоор ажиллаж эхэлсэн.
Бүлгийн даргын асуудлыг намын доторх зохион байгуулалтаа бүрэн дуусгасны дараагаар гишүүддээ шилжүүлэ өгнө. Улс төрийн зөвлөл бол бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдсон байгаа.
Бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд давж гарах ёстой. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дээр зохицуулах шаардлагатай асуудлууд байна. Одоо байгаагаар нь бүрэн дэмжвэл засаглалын тэнцвэр алдагдах хүндрэл үүсэж магадгүй.
Миний хувьд хэлэлцэх эсэхийг нь дэмжих ёстой гэж үзэж байна. Үүний дараагаар парламентын бүх намын төлөөлөл орсон том ажлын хэсэг гарч ажиллах хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна