Нийслэлийн ХҮН намын хороо яг одоо хуралдаж байна. Хурлаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргыг сонгох асуудал хэлэлцэж байгаа юм.
ХҮН намын дүрмийн дагуу Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчдийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хуралд оруулж ирж танилцуулдаг юм. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга даргад нэр дэвшигчдийг танилцуулж, асуулт, хариулт явсны дараа нууц санал хураалт болохыг тус намаас мэдэгдэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна