С.Амарсайхан: Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагын асуудал ярих цаг болсон

Х.Батсайхан
1 цаг 58 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ алх цохиод, хэлэлцэхээр болчихлоо. Улстөрчдийн сахилга хариулцлага, ёс зүйн асуудлыг ярих цаг нь болсон уу гэвэл болсон. Зөвхөн УИХ гэлтгүй төрийн бүх шатанд сахилга хариуцлагын асуудлыг ярих ёстой.  

Би уулзалттай байсан учир санал хураалтад оролцсонгүй. Энэ хууль талцал хуваагдлаар шийдэгдэх асуудал биш. Хэлэлцүүлэг хийж байж шийдэх ёстой. 

Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч ажилахгүй гэдэг нь хувь хүн биш зарчмын асуудал" гэсэн байр суурь илэрхийлэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна