Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч шууд бусаар гишүүдэд нөлөөлсөн

Т.Отгонсувд
4 цаг 9 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг өнөөдөр УИХ хэлэлцэхийг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас байр суурийг нь тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Зарим нэг гишүүд цуцалж болох гадаад томилолтонд энэхүү санал хураалтын үеэр явлаа. Ирээгүй болон өвчтэй, чөлөөтэй байсан гишүүдийг энэхүү хууль дээр байр сууриа илэрхийлэхээс татгалзлаа гэж харлаа. Дэмжихгүй бол дэмжихгүйгээ илэрхийлэх нэг өөр. Огт ирэхгүй алга болох нь эвгүй үйлдэл шүү дээ. 

Надад шууд нөлөөлсөн зүйл байхгүй ч Ерөнхийлөгч болон албаны хүмүүсийнх нь мэдэгдлийг та бүхэн харсан байх. Ерөнхийлөгч УИХ-ыг хянах ёстой гэдэг байр суурийг хүчтэй, удаа дараа илэрхийллээ. Парламентын засаглалтай оронд ийм мэдэгдэл хийх нь Үндсэн хууль зөрчиж байна. 

Тэгэхээр засаглалын хувьд бидэнд ямар асуудал байна вэ гэдгийг ойрын өдрүүдэд харах боломж гарч байна" гэв. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.26
    1 цагийн өмнө

    Ard tumen ta nart muu dun tavij bnaa ta nar ih bn aaaaa

    Хариулах
  • 109.252.128.216
    1 цагийн өмнө

    Данхын хусэлтээр жагсаалтаар орчихоод эзнийхээ толоо хуцаад байлгуй зайл Ард тумэн чамайг сонгоогуй

    Хариулах