Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг өнөөдөр УИХ хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр гадаад томилолттой гишүүдийг нөлөөлөлд орсон уу гэх хардлага ч хөвөрсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Энэ сарын 15-19-нд Истанбул хотноо болж байгаа Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассемблейд оролцохоор ирж, шахуу хуваарьтай ажиллаж байгаа болохоор өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй байлаа.
Өөрөө санал хураалтад оролцож чадаагүй ч, нутагтаа байгаа мөртлөө ийм чухал санал хураалтад оролцоогүй зарим гишүүд маань яагаад ирсэнгүй вэ, юуны нөлөөлөлд орсон юм бол гэж эрхгүй бодогддог юм байна. Парламентын дархлаа гэдэг парламентын нэр хүнд гэхээсээ гишүүд үзэл бодлоо хэн нэгний нөлөөллөөс айлгүйгээр илэрхийлж, шийдвэр гаргахад оршдог. Энэ утгаараа парламентын дархлаа угаас суларчихсан байгааг өнөөдрийн үйл явдал харууллаа.
Олон орны хэрэг, кэйсүүд дээр ажиллаад ирэхээр геополитикийн нөхцөл байдал, ардчиллын мөн чанар, хамгаалж чадахгүй бол ямар үр дүнд хүрдэг гэдгийг олон жишээн дээр хардаг. Тухайлбал, манай хороон дээр Монгол Улс парламент дахь жендэрийн тэгш байдлаа дээшлүүлсэн үзүүлэлтээрээ 2025 оны ОУПХ-ны шагналыг хүртэж байсан бол өдгөө эмэгтэй парламентчийг айлган сүрдүүлсэн, хууль хяналтын байгууллагаар дарамталж буй асуудал нь энд яригдаж байна.
Түүнчлэн өнөөдөр хэлэлцсэн гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн агуулга болон парламентад үзүүлэх нөлөөллийн талаар ч Монголын кэйс дурдагдаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.26
Ene nuhuriig ygd shalgahgui bn ih hadgalamjtai bli
Хариулах