Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудал дээр санал хурааж гишүүд 56,4 хувийн саналаар дэмжсэн.
Санал хураахын ердөө нэг хоногийн өмнө АН-ын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлэг хоёр одтой улс төрийн шийдвэр гаргаж, олонхиор буюу 25 гишүүн дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн тухай ярьсан. Гэтэл яг санал хураалтын үеэр АН-ынхан намынхаа дээрх шийдвэрээс ухарцгааж дэмжсэн санал өгсөн.
Тус хуулийг хэлэлцэхийг дэмжсэн УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатараас бид зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Надад дэмжсэн санал өгөхөд ямар нэгэн барьцаа байгаагүй. Бүлэг дээр энэ асуудлыг хэд хэдэн удаа ярилцсан. Би дааж давшгүй их хэмжээний хорих, торгох ялд унасан хүн биш. 2023 оны долдугаар сараас 2025 оны долдугаар сар хүртэл нийтийн албанд томилогдох эрхийг минь л хязгаарласан. Түүнээс биш шоронд хоригдох асуудлыг хэн нэгэнтэй ял наймаалцаад байгаа асуудал байхгүй.
Надад ял наймаалцах шаардлага ч байхгүй. Бид бүгдээрээ хэлэлцэж байж л буруугүй шийдвэр гаргана. Хайрцаглагдаад дарамтад орж гаргаж байгаа шийдвэр бол хор уршигтай л байж таараа. Миний хувьд дарамтад орж хайрцаглагдаад, дарамтад орон зүйл байхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.212
CHI DARAMTAND ORSON BN XUULIA OILGOX CHADVAR ALGA.
Хариулах66.181.176.26
Zuv ,shu
Хариулах