УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын байнгын хорооны хурлын үеэр таарамжгүй харьцсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Өчигдөр энэхүү асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Д.Цогтбаатар надаас тайлантай холбоотой биш танин мэдэхүйн асуулт асуусанд би бухимдсан. Олон улсын харилцаагаар сурч байгаа нэгдүгээр курсын оюутан мэдэх хэмжээний тийм л асуулт асуусан. Түүнд хариулах нь надад доромжлол шиг санагдсан учир “Би чиний сурагч биш” гэж хэлсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл бид УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Бүх зүйл бичлэг, баримттайгаа байгаа. Б.Батцэцэг сайдаас зарчмын асуулт асуухад ажлаа мэдэхгүй, хувийн байдлаар хандсан. Гадаад бодлого гэдэг чинь маш том ажил, айлчлал гэдэг чинь чухал зүйл.
Би асуулт асууж болно биз дээ. Болохгүй юм уу. Та өөрөө хариул гэж хэлсний төлөө л бөөн юм болж байна шүү дээ. Ихэнх тохиодолд би яамнаасаа асуудаггүй. Хэзээ ч би яам руугаа эргэж дайрч байгаагүй. Тэнд ажил муу хийж байвал толгойг нь илээд суух асуудал огт байж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна