Х.Булгантуяатай холбоотой асуудал ОУПХ-ны анхааралд орсноор яг юу болох вэ

Х.Батсайхан
2026/04/20

Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяад Засгийн газрыг огцруулах хуралдаан удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” хэмээх маш хүнд ялтай хэрэгт буруутгаж, хилийн хориг тавиад байгаа билээ. Тэгвэл энэхүү байж болзошгүй хэлмэгдүүлэлт, гүжир гүтгэлэг Олон улсын Парламентын холбоогоор дамжин дэлхий нийтэд ил боллоо.

ОУПХ-ны 152 дугаар чуулган энэ сарын 15-19-нд болж өнгөрсөн бөгөөд тус холбоонд Монголын парламентыг төлөөлж, Парламентчидын Хүний эрхийн хорооных нь даргаар ажилладаг УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуудлыг оруулж, улмаар тодорхой шийдвэр гаргуулжээ.   

Шийдвэрт УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо.

Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан байна.

ОУПХ Х.Булгантуяа гишүүний асуудлыг анхааралдаа авснаар Монголд Парламентын дархлаа суларч, ардчилал дайралтад өртөж байгааг олон улсад зарлаж байна.

Х.Булгантуяагийн хувьд, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах тогтоолыг баталсан УИХ-ын Чуулганыг удирдсан асуудалдаа Эрүүгийн хэрэгт буруутгагдах болчихоод буй. Түүний удирдсан хурлаас гаргасан 95 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн юм.

Үндсэн хууль, бусад хуульд үнэндээ Засгийн газрыг огцруулах санал хураалтыг заавал “Дэмжих эсэх” томъёоллоор явуулна гэсэн заалт байхгүй бөгөөд өмнө нь Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцээд огцруулж байсан байдаг. 

Өөрөөр хэлбэл, “Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт нь Засгийн газрыг тогтвортой ажилуулах үүднээс хийгдсэн өөрчлөлт учраас Чуулганд оролцоогүй гишүүдийн саналыг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн талд гаргах нь буруу” гэдгийг хэн ч өмнө нь мэдээгүй бөгөөд ҮХЦ 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтээрээ тогтоосон.

Хуулиараа ҮХЦ дүгнэлтээ УИХ руу оруулж, УИХ хэлэлцээд хүлээж авахгүй бол ҮХЦ дээр уг асуудлыг шинээр хэлэлцэх ёстой бөгөөд энэ тохиолдолд өмнө нь хариуцаж ажилласан шүүгчийг сольдог ёстой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 95 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлыг ҮХЦ О.Мөнхсайханаас өөр гишүүнд хариуцуулж дахин хэлэлцэх ёстой байсан. Үндсэндээ энэ процесс одоо ч дутуу байгаа бөгөөд ҮХЦ 08 дугаар дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн хуулиас биш, өөрийнхөө буюу ҮХЦ-ийн 1995 оны 01 дүгээр дүгнэлтийг үндэслэл болгон УИХ-ын өөрийнхөө эрхийг хамгаалах боломжийг хаасан байдаг.

ҮХЦ хуралдаан зохион байгуулахдаа ч хариуцагч болох УИХ, түүний дотор Х.Булгантуяад өмгөөлөгч авах ч хугацаа өгөлгүй дайны цагийн хуулиар яаралтай хуралдсан.

ҮХЦ хуралдсанаас хойш зургаан сар өнгөрлөө. Монголд дайн болсон уу гэдгийг бүгд мэдэж байгаа. Дайны цагийн хууль хэрэглэж байна гэдэг асуудлыг УИХ хөндөж гаргасан ч дайны байдал зарлах эрхтэй субъект болох Монгол Улсын Ерөнхийлөгч таг дуугүй өнгөрснийг ч энд дурдахгүй орхиж болохгүй.

Товчхондоо, яг хууль журмаа дагавал бүрэн эцэслэгдэж дуусаагүй асуудлаар Х.Булгантуяад Эрүүгийн хариуцлага тооцох гэж байгаа асуудлыг Олон Улсын Парламентын холбоо ийнхүү анхааралдаа авсан байна.  

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, тус байгууллага Х.Булгантуяатай холбоотой энэ кэйс дээр ажиллаж, хөндлөнгийн хяналт оруулна гэсэн үг. ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлт /тогтоол биш шүү, дүгнэлт/ өөрөө Үндсэн хуулиас давж Парламентын эрхийг зөрчсөн эсэх, дайн болоогүй айхад дайны цагийн хууль хэрэглэсэн нь зөв  байсан эсэх гэх мэт бүх л эргэлзээтэй асуудал олон улсад дэлгэгдэнэ гэсэн үг.              

ОУПХ нь ардчилал, Парламентын засаглалын жишиг болж, зөрчигдсөн болон зөрчигдөж байж болшгүй тохиодлуудад соргог хандан мэдэгдэл, тодорхой шийдвэрүүдийг гаргадаг. Улмаар шийдвэр гаргалтууд хууль журмын дагуу явагдсан эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргадаг.  

Манай улсын тухайд, С.Зориг агсны амь нас эрсэдсэн асуудалд ОУПХ хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргаж байв. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.252.133.63
    Өчигдөр

    Хурал удирдахдаа данх аб нарын гар хол болж удирдсан. Хууль зорчоод байна гэж сануулахад ул тоомсорлосон .мэдлэг муу байж уих дэд дарга болсон юм. Оодоо хаясан чулуу оорийн чинь толгой дээр.

    Хариулах
  • 178.174.229.45
    Өчигдөр

    ene huuhen bol turiinesreg gemt heregten MEDSEER BAIJ ZORUIDAARHURLIIG BURUU DEGEER YUVUULSAN YALTAN HUUHEN . ELDEB ARGA HAIGAAD L ULSIINHAA NER HUNDIIG SHOROOTOI HUTGAAD L BNA UU DAA. UURIIN BURUUGAA ODOO BOLTOL UHAARDAGGUI TENEG HUN YUM SHOROND SUUHAAS UUR SONGOLTGUI

    Хариулах
  • 66.181.188.58
    2026/04/20

    Булгантуяг буруутгасан ҮХЦ гишүүд, Олигархуудын хуульчд йг би лав ойлгодоггүй. Яагаад төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хэрэг нээгээд байгаа хуульчид хуйвалдаан зохион байгуулаад төрийг самраад байгаа юм бишүү..Манан бүлэглэл,олигархууд хуулиар халхавчлагдсан хууль бус үйлдэл хийгээд төр йг эрх мэдлийг авсан хуульд захирагдаагүй хууль бус үйл ажиллагаа явуулдаг.уулаад байсан л болж таараад байгаа юмдаа. Би өөртөө бол хуульч хүн л дээ.

    Хариулах
  • 202.126.89.12
    2026/04/20

    Олон улсын хар дансанд л ордог байх даа. Хүнтй гар хөл болж тбр эргүүлэх хэмжээний тэнэг хүүхэн байна. Болгоомжлоё л гэж бодох байхдаа

    Хариулах
    • 202.126.89.12
      2026/04/20

      Хүний гар хөл болж төр эргүүл..

  • 59.153.114.39
    2026/04/20

    Хурал удирдаж явуулсны төлөө бас саналын утга санаагаа ч ойлгохгүй их хурлын гишүүн гэж усан тэнэгүүд бантахдаа хуралыг удирдаж байсан гишүүн ийг буруутан болгох нь бүр тэнэглэл шүү

    Хариулах
  • 202.9.46.116
    2026/04/20

    Үүрэгт ажлаа л хийсэн.

    Хариулах
  • 202.9.46.116
    2026/04/20

    Булгантуяа хэлмэгдээд бгаа шүү.Хурал удирдсан л хүн шүү дээ.

    Хариулах