Х.Булгантуяа: Би чиг үүргийнхээ дагуу л ажлаа хийсэн

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяад Засгийн газрыг огцруулах хуралдаан удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” хэмээх маш хүнд ялтай хэрэгт буруутгаж, хилийн хориг тавиад байгаа билээ.

ОУПХ-ны 152 дугаар чуулган энэ сарын 15-19-нд болж өнгөрсөн бөгөөд тус холбоонд Монголын парламентыг төлөөлж, Парламентчидын Хүний эрхийн хорооных нь даргаар ажилладаг УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуудлыг оруулж, улмаар тодорхой шийдвэр гаргуулжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас зарим зүйлсийг тодрууллаа. Тэрбээр, “Олон Улсын Парламентын холбоо миний кейсыг анхааралдаа авсан. Манай улсын ардчилалд сөргөөр нөлөөлж болзошгүй учир ажлын хэсэг ирж ажиллах байх.

Миний кейсын хувьд хуулийнхаа хүрээнд хурал даргалсныхаа төлөө, хуулийн хатуу зүйл ангиар шалгаж байгаа нь ноцтой зөрчил гэж харагдаж байна. Засгийн газартаа УИХ нь хариуцлага тооцно гэдэг бол байдаг зарчим. Ингэлээ гээд Эрүүгийн хуулийн зөрчил болно гэдэг бол үндэслэлгүй.

Надад хилийн хориг тавиад удаж байна. Намайг хаашаа явна гэж бодсон юм байгаа, мэдэхгүй байна. Би чиг үүргийнхээ дагуу л ажлаа хийсэн. Миний кейсыг олон улсын холбоо их анхааралтай ажиглаж байна гэдгээ илэрхийлсэн байсан" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.45
    50 минутын өмнө

    hudlaa hutsaad blgui gyandan ru gaa zailaacheee buzar ..daaa mineee

    Хариулах
  • 103.10.23.120
    37 минутын өмнө

    Янтгар хатан зарга шүүхгүй ямаан толгой ямбанд орохгүй гэж.

    Хариулах