Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, бүлэглэлтэй тэмцэж байна

С.Гандэлгэр
2026/04/22

Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийн талаар байр сууриа өөрийн цахим хуудастаа илэрхийллээ. 

Тэрбээр “Нам дамнасан асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын  иргэддээ сонордуулж байна. Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж  ард иргэдээ боддоггүй  хийрхсэн улс төр хийж байна. Ямарч ШУ-ны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж бна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж бна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм. 

Яг нэг жилийн өмнөх технологиор  үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж бна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч бнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАНуудаа. 
Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ” гэв. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.7.17.77
    2026/04/22

    Зам барих мөнгөө ахмаддууддаа тараа

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/04/22

    BAAHAN ULGER ZOHIOJ HUMUUSIIN TOLGOI ERGUULDEG TER TSAG CHIN DUUSSAN BALAI MIN .CHI UB HOTIIG SUITGEJ DUUSLAA ALI GAZRAAS IRSEN HORON SANAAT BE?

    Хариулах
  • 103.212.118.153
    2026/04/22

    Нян Бао То түүний туслах Дао Да Лай данжаад нар Монголыг хэзээ ч бодохгүй ээ

    Хариулах
  • 202.55.188.106
    2026/04/22

    Danh duugee bsn suige yrd bnu duraraa. Chi Eronhi saidaasaa tom gar bn ened

    Хариулах
  • 202.21.108.2
    2026/04/22

    Uharch bolohgui shuu Jingiin thuvaa hudelsen jinger yaah ve?!?

    Хариулах