БАЙР СУУРЬ: Туулын хурдны замыг улстөржүүлж зогсоож болохгүй

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замтай холбоотой ажлыг зогсоож байгаа талаараа Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Өмнө нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй учир тус ажлыг зогсоосон ч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр үргэлжлүүлж болно хэмээн мэдэгдээд байсан юм.

Улстөрчид Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил дээр ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэе.

Хууль зүйн сайд С.Амарсайхан: “Үйл ажиллагаатай холбоотой аливаа олон нийтийн болон бусад хөндлөнгийн хүмүүсийн хардлага байгаа бол түүнийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж, байгаад олон нийтэд мэдээлэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байга шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан.

Бүтээн байгуулалтуудаа явуулах ёстой. Орчин нөхцөл нь бүрдээгүй бол хууль журмынхаа хүрээнд түүнийгээ бүрдүүлэх ёстой. Иргэд олон нийтдээ мэдээллээ сайн өгөх ёстой. Ер нь явах ёстой ажлууд явж байж л улс орон хөгжинө биз дээ”


УИХ-ын гишүүн Б.Баябаатар: “Би Туулын хурдны замыг явах ёстой гэсэн байр суурь дээрээ байгаа. Ер нь Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтуудаа улс төрийн шалтгаанаас болж бид олон удаа зогсоож байгаа шүү дээ. Энэ төсөл маань ч мөн адил улс төрийн шалтгаанаар зогслоо гэж харж байна.

Ууг нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах гээд иргэддээ олон зүйлийг ярьдаг ч гэсэн хачир дээрээ асуудлыг улс төрийн шалтгаанаар зогсоогоод байдаг нь өөрөө буруу гэж харж байгаа. Иргэдийн дийлэнх нь Туулын хурдны замыг дэмжиж байсан. Ер нь асуудалд иргэдийн байр суурь судалгааг харж байж хандах нь зөв. Хэдэн хүн гарч ирээд пайз өргөөд, жагсаал цуглаан зохион байгуулсантай уялдуулан энэ асуудалд хандаж шийдвэрээ өөрчилж байх нь буруу. Төр засаг өөрөө бодлоготой байх ёстой"


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Түгжрэлийг шийдье гэдэг л гол консефц байгаа шүү дээ. Туулын хурдны замаа зогсоочхоод түгжрэлээ яаж шийдэх юм. Улс төржилтөөсөө болж төд удалгүй тэг зогсоно шүү дээ. Байгаль орчны үнэлгээнийх нь асуудлыг мэргэжлийн хүмүүс нв хийх ёстой байх. Бусдаар бол явуулах ёстой гэж үзэж байгаа.


УИХ-ын гишүүн Б.Тулга: Бүтээн байгуулалт явах ёстой. Мэдээж зарим иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлж байгаа үүн дээр нягтлах шаардлагатай. Сошиалын хэрүүлээс болж бүтээн байгуулалтаа зогсоох нь буруу. Нийслэлийн ажлыг зогсоох арми ажиллаж байна.

Үе үеийн засгийн газар их хурлаар баталсан мөрийн хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр энэ төсөл явах л ёстой. Хууль зөрчсөн асуудал байвал үүнийг засаад цааш явах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.180
    8 минутын өмнө

    Энэ зам зогсохгүй ээ. Тэр их мөнгө хараад албин жилбин нь хөдлөөд байж ядаж байгаа нөхөд авгайчуудаар бамбай хийж авна мэдэв үү. АН сонгуульд ялалт байгуулж байгаад хийх мөнгө нь энэ юм байлгүй

    Хариулах
  • 178.174.229.45
    0 минутын өмнө

    IIM HURDNII ZAM GJ YU BAIDAG YUM . 32 HON KM SHUU . BURMUSUN ZOGSOOH ESTOI BURMUSUN . ENE HED YAHAV EE DANDAA MUUSAIN LUIVARCHID OYUERDENE NAYANVURIS 2- IIN TEJEEVER GULUGNUUD BNA

    Хариулах
  • 59.153.114.140
    3 минутын өмнө

    Учралыг аймхай гэж харж бна. Балай хэдэн авгай нарын хаврын синдромоос нь болж ажлаа зогсоож бвал ёстой гутамшиг.

    Хариулах
  • 202.131.236.126
    27 минутын өмнө

    Zuv.mn blon setguulchid n Nymbaatrin fraktsin tald ajilldag uu gsn hardlaga turluu

    Хариулах