Н.Учрал маргааш зарлагдсан Нийслэлийн намын хорооны хуралд нөлөөлөхийн тулд Туулын хурдны замыг зогсоосон уу

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлээс хэрэгжүүлж буй Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг зогсоохтой зэрэгцээд Нийслэлийн МАН-ын хороог маргааш хуралдуулах болсон зар түгэв.

Энэ нь Туулын хурдны замыг зогсоох шийдвэр нь улс төрийн зорилготой болохыг харуулж байгаа юм. МАН өнөөдөр хоёр талцаад зодолдож байгааг бүгд мэдэж байгаа. Төрийн гурван өндөрлөг, тэдэнтэй нэг талд гарсан “бөлдөгтэй” гэх гишүүд одоохондоо давуу талтай, юу хүссэнээ хийж байгаа бол нөгөө талаас үлдсэн ганцхан хүн нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар. Тийм ч учраас албан тушаалыг нь авах гэж элдвээр оролдож, Нийслэлийн МАН-ыг “хөшигний ард” урвалт шарвалт, дарамт шахалт үзүүлэх замаар “хайрцаглах” оролдлого явж байгаа талаар дуулдаад л байсан.

Гэсэн ч Орон нутгийн сонгуульд яг өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлж өрсөлдүүлээд үнэмлэхүй ялалт байгуулчихсан хүнийг унагах боломж бага байв. Одоо ч бага байгаа гэдэг нь Туулын хурдны зам төслийг зогсоож арга ядсан үйлдэл хийж байгаагаас нь харагдаж байна.

МАН бол хоорондоо хагаралддаг, энэ үедээ ард түмний нэр барьж ард түмний эрх ашгийг хохироохдоо гаршсан улс төрийн хүчин. Энэ үедээ эрх мэдэлд хүрч, нэгнийгээ нухчин дарахыг л бодохоос ард иргэдийн эрх ашиг хохирохыг юман чинээнд бодохгүй болж бугшсан. Энэ л бузар булай жишигт нь Туулын хурдны зам өртөж, 1.5 сая нийслэлчүүд хохирох болж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.108
    19 минутын өмнө

    Одоо бүр ерөнхий сайд нь гацаагч, саад боллоо

    Хариулах