Ардчилсан нам дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн буухиа хэдийнээ эхэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Я.Санжмятав, Д.Одхүү нар УИХ-д суудалтай Иргэний зориг ногоон намд элссэн. Мэдээж хувь хүн улс төрийн сонголтоо хийхэд нээлттэй. Гэвч цагтаа АН-ыг өнгөтэй байх үед нь УИХ-д сонгогдож, сайдаар хүртэл ажиллаж байсан хүмүүс нэг л мэдэхэд ИЗНН гэх айлын хашаа руу гүйсэн нь учиртай.
Тэр дундаа Я.Санжмятад ИЗНН-д элсэх асуудал Ардчилсан нам дотор эртнээс яригдсан гэнэ. Тодруулбал тэрбээр 2024 оны шат шатны сонгуульд нөлөө бүхий байр суурьтайгаар оролцож, "Хэрвээ орон нутгийн сонгуульд АН ялбал би Засаг дарга болно" хэмээн уулзалтууд дээрээ хэлж байсан ч ялагдал хүлээсэн. Улмаар намаа ялагдуулсан Я.Санжмятав намдаа эзлэх байр суургүй болсон бөгөөд саяхан болсон ҮБХ-ны гишүүний чөлөөт суудалд нэр дэвшсэн ч сүүл мушгиснаар ИЗНН-д элсэхээр нэгэнт шийдсэн гэж харагдсан. "2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвших гэж очлоо" гэж ч ярьсан.
Гэвч хөшигний цаана арай өөр нөхцөл байгааг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, Я.Санжмятавт ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал бий ч дэвшихгүй байх нөхцөл бас байгаа юм байна.
АН-ын лидер улстөрчдийн нэг чухам ямар зорилгоор ИЗНН-д элсэв ээ.
АН Н.Алтанхуягаас өөр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлбэл Я.Санжмятавыг ИЗНН-аас нэр дэвшүүлж санал хуваана
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа аль хэдийн эхэлчихсэн. Олон фракцтай, олон лидертэй гэх Ардчилсан намд ч дотоод өрсөлдөөн ил болон далдаар явагдсаар байгаа. Харин Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх зорилготой "МОАХ"-ны фракц нам доторх өрсөлдөгчдөө зайлуулах, дотоод сунгаандаа ялсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулна шүү гэх шахалт үзүүлж буйн илрэл нь Я.Санжмятав ИЗНН-д элссэн үйл явдал юм.
Я.Санжмятав бол "Алтангадас"-аас гаралтай, "МОАХ"-ны төлөөлөл болсон улстөрч. Ингээд харвал, өнөөгийн улс төрд дөрөө харшуулж байгаа Х.Баттулга, Н.Алтанхуяг нараас салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тиймдээ ч ойрын улстөрчөө ИЗНН-д элсүүлж, Н.Алтанхуягаас өөр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн тохиолдолд Я.Санжмятавыг ИЗНН-аас нэр дэвшүүлж, санал хуваах зорилготой байгаа аж.
Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай эвсэж, хүн дэвшүүлэхгүй
Х.Баттулга, Н.Алтанхуяг тэргүүтэй "МОАХ"-ны фракц санасандаа хүрч АН- Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулсан тохиолдолд ИЗНН-аас хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэхгүй бөгөөд эвсэж оролцох тохироо хийсэн гэнэ.
Нэгэн үе үлэмж хүчтэй байсан "МОАХ" сүүлд зохион байгуулагдсан дотоод сонгуулийн дүнгээр ҮБХ-нд ч шат шатны намд ч олонх болж чадаагүй. Х.Баттулгыг дагадаг байсан улс төрчид түүнээс дайжиж эхэлсэн зэрэг асуудлаас харвал Н.Алтанхуяг нам доторх Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулах нь эргэлзээтэй. Тиймдээ ч тэдний сүвэгчилсэн арга нь "Санал хуваах АН-ын кадр"-аас сүрдүүлж, бусад өрсөлдөгчдөө намнах болчхоод буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.60
Алтанхуягд амбиц маш их байгаа, Баттулгад ерөнхийлөгч үлэмж хэрэгтэй. Аль аль нь хор найруулахдаа сайн албан тушаал эрх мэдлийн төлөө амиа өгөхөөс ч буцахааргүй байдалд байгаа хүмүүс. Иймд энэ бичвэр үнэнд маш ойр харагдаж байна.
Хариулах178.174.229.45
GALZUU HUNII TEMDEGLEL. YAMARCH LOGIK ALGAA KKK
Хариулах59.153.113.203
Энэ намдаа үнэ хүрэхгүй хөгшчүүл санал хуваагаад юу шальдагийн
Хариулах66.181.177.165
ЭНЭ ЗАВААНЫГ ХҮМҮҮС СОНГОНО ГЭЖ БОДСОН ЮМ БХДАА
Хариулах