Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.

Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Батсүмбэрэл нарын санаачилсан уг хуулийн төсөлд эд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг зохицуулсан тусгайлсан хууль эрх зүйн орчинтой болох юм.

Төсөл санаачлагчдын хэлснээр, дэлхий дээр 93 улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг. Манай улс энэ 93 улсын тоонд багтаж байгаа бөгөөд ур чадварын хувьд тэдгээр улсууд дундаа дээгүүрт ордог байна.

Шинэ хуулийн төсөлд эд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай рефипиетүүдийг дугаарлалд оруулж, тэр нь олон нийтэд нээлттэй байх, донор гарч ирсэн тохиолдолд дугаарын эхэнд байгаа реципиентүүдээс тухайн донорын эд эрхтэнтэй хамгийн их нийцэлтэй тодорхой тооны хүмүүсийг хиймэл оюун ухаанаар сонгож, тэдгээрээс эмчилгээний баг сонголт хийхээр зохицуулсан байна.

Мөн эрхтэн худалдаалах асуудлыг бүрэн хориглосон бөгөөд амьд донорын тухайд, гэр бүлийн гишүүдийг нь донор болгох боломжтой бөгөөд эцэг, эх, ах дүү зэрэг цусан төрлийнхөн дээр хүргэн, бэрийг нэмж оруулж өгсөн байна.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна