Ерөнхий сайд Н.Учрал өнөө өглөө Казахстанд ажиллаж буй АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай холбогдох үед түүний хэн нэгэн рүү бичсэн “Нямбаатарыг шалгах” гэсэн чат харагдаад өнгөрлөө. Ерөнхий сайд бичлэгийг тэр даруй устгасан ч иргэд уг бичлэгийг анзаарсан байна.
Шалгаж үзвэл үнэхээр уг мэдээлэл Ерөнхий сайд Н.Учралын хаягнаас хэн нэгэн рүү явжээ. Эндээс дараах хардлага төрж байна.
МАН-ын зодоон ширүүсэж, бүтээн байгуулалтын төслүүдийг энэ зодооны нэг хэсэг болгох хүртлээ “нүд нь сохорсон” талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг огцруулах тэмцэл МАН-ын намын дарга буюу Ерөнхий сайдын суудлын төлөөх тэмцэл болж, өдгөө Нийслэлийн Засаг даргын суудлын төлөөх тэмцлээр үргэлжилж буй. Энэ тэмцэлд Ерөнхий сайд шууд оролцож, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт “хэрэг захиалсан юм биш биз” гэсэн хардлагыг өнөөдөр санамсаргүй дэлгэгдсэн чат төрүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна