Д.Цогтбаатар: Х.Нямбаатар зоригтой сайн ажиллаж байгаа

Х.Есү
1 цаг 48 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Хотын дарга Х.Нямбаатар өөрийн хийсэн ажлынхаа тайланг тавьж байна. Бид хуралд оролцсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэбээр, “Х.Нямбаатарын хийсэн ажил олон байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх ёстой. Х.Нямбаатарыг хотын даргаас нь буулгана гэж толгойд ч буухгүй байна. Хэрвээ нийслэлийн намын хорооны даргын сонгууль болбол би 100 хувь Х.Нямбаатарыг дэмжинэ.

Би түүнийг зоригтой ажиллаж байна гэж бодож байна. Э.Бат-Амгалан сайд дотор харагдаагүй. Ер нь эцсийн дүндээ улс хөгжихгүй бол бид л хохирно шүү дээ.

Туулын хурдны замны дээр олон нийтийн эргэлзээ байгаа бол тэр шалгалтыг нь явуулсан нь дээр. Гэхдээ энэ асуудлаа түргэн шалгаад ажлаа түргэн эхлүүлэхгүй бол барилгын сезон чинь Монголд богинохон шүү дээ. Бүрэн зогсоох тухай яригдаагүй” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна