Т.Даваадалай: Намайг гүтгэж байгаа хүмүүсийг шалгуулна

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

Цахим орчинд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.

Тэрбээр, “Сүүлийн үед Туулын хурдны замтай холбогдуулан дайралт гүтгэлэг ирж байгаа. Манай гэр бүлийн хүн, төрсөн дүү, Бодьтой холбоотой гурван асуудлыг байнга ярьдаг. Гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгсөн. Хүний гэр бүл, үр хүүхдээр улс төр хийх хамгийн увайгүй үйлдэл шүү. Манай эхнэр 20 тэрбум төгрөг авсан асуудал байхгүй.

Би бол улс төрийн ажлаа даагаад гарна. Харин манай гэр бүл бол үүнд бэлэн биш. Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа хүмүүсийн эцсийн зорилго замдаа биш, усандаа биш. Х.Нямбаатар, Т.Даваадалай гэх хүмүүс рүү л дайрах зорилготой байсан нь өнөөдрөөс харагдаж байна.

Үе үеийн улстөрчдийн гэр бүлийн асуудал руу ордог. Ийм бохир байдлаар Монгол Улс сүүлийн 36 жилийн турш явсан. Би намайг гүтгэж байгаа хүмүүсийг шалгуулна. Бид тулгамдсан асуудлаа шийдэхээр ажиллаж байгаа. Хувь хүний итгэл үнэмшил байгаа учраас энэ асуудлаас ухрахгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна