М.Говьсайхан Нийслэлийн МАН-ы тэргүүлэгчээр сонгогджээ

Zuv.mn
2026/04/23

Нийслэлийн МАН-ыын хорооны хурлаар М.Говьсайханыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр сонгожээ. Өмнө нь энэ албыг хашиж байсан Н.Учрал намын даргаар сонгосон тул М.Говьсайханыг ийнхүү сонгосон байна.

М.Говьсайхан нь Н.Учралын хамгийн ойрын хүн гэгддэг нэгэн бөгөөд улс төрийн замнал нь үргэлж ойр байж ирсэн нэгэн юм. Н.Учралыг МАН-ын дарга болоход Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын ажлыг нь залгамжилж авсан тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн ажлыг нь мөн авч байна.

 2016-2020 онд СХД-ийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2021-2024 онд Нийслэлийн орон сууцны корпорацийн захирлаар ажиллаж байв.

Ажилласан байдал:  

• 2011-2018 онд Хүрэл Ордон ХХК-д Ерөнхий захирал 

 • 2017-2018 онд Монголын Хүнсчдын холбооны гүйцэтгэх захирал 

 • 2017-2019 он Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүн 

 • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч 

 • 2019-2021 УИХ-ын гишүүны зөвлөх • 2020-2024 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч

2021-2024 Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.2
    Өчигдөр

    Ajil yaah ve? Tugssen surguuli ni Ih zasag uu orhon uu

    Хариулах