Шадар сайд Н.Номтойбаяр оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр, “Би хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж байгаа. Бүх УИХ-ын гишүүд нүүрсний хар шуудайнд орооцолдсон аятай бие биенээ хардаж, ажил ярихаа болилоо. Хянан шалгах түр хороогоор мухарлах ёстой.
Улс орны эдийн засаг уул уурхайн салбар дээр явж байна. Үүнийг дагасан олон асуудал байна гээд бид бие биенээ хардаад байгаа учраас тогтоогдсон зүйл алга. 2012 онд л бүтээн байгуулалтаа хийгээд дуусгачих байсан төмөр замыг гацааснаас үүссэн үр дагаврыг бид улс нийтээрээ амсаж байна. Үүнийг нэг талд нь цэгцлэх ёстой гэж бодож байна.
Энэ улс оронд ерөөсөө ажил ярьж байгаа хүн алга. Бүгд нэг нэгнээ харлуусан, хулгай ярьсан хүмүүс л байна. Сүүлдээ үнэхээр залхаж байна. Бие биенийхээ дээр гарах гэсэн хэдэн улстөрчдийн үл ойлголцлоос болоод эх орны чинь хөгжил зогсчхоод байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна