Оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын гишүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, “Эргэлзээг тайлах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд л хууль хяналтын байгууллага оруулна гээд хэрэгтэй төслүүдээ зогсоодог болж эхэлж байна. Туулын хурдны зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ төсөвт өртөг дээр л асуудал үүсээд байна шүү дээ. Тиймээс аудит шалгах ёстой. Улстөржиж хэрэгтэй төслүүдээ зогсоогоод байж болохгүй.
Би оффтейк гэрээг хянан шалгах түр хороог байгуулах нь зөв гэж үзэж байгаа. Төрийн байгууллага аудитаараа шалгуул. Яах гэж тэд нар чинь байгаа юм. Түүнээс биш их хурлын гишүүдийн улстөржих асуудал биш байхгүй юу. Эхлээд үнэн зөвийг нь, үнэн худлааг нь, луйвар мөн бишийг нь аудитаараа тодорхойлуул” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна