Х.Нямбаатар: Тойруулж буудаж, олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга

Х.Батсайхан
1 цаг 21 минутын өмнө

АТГ, прокуророос нийслэлийн ИТХ, ЗДТГ-ын зарим ажилтнуудыг амралтын өдрийг үл харгалзан шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр  "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуусыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. 

Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.

Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий.

1. Намын хурлаар
2. Хонгилоор

Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ц.Уянга тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд" хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна