ХӨШИГНИЙ АРД: Үнэндээ Нийслэлийн МАН-ын төлөө ч биш, МАН-ын даргын төлөө өрсөлдөөн өрнөж байна

Х.Батсайхан
2 цаг 19 минутын өмнө

МАН доторх бүлэглэлийн тэмцэл хурцдаж, хүчирхэг байгаа тал нь хуулийн сэлэм ашиглан Нийслэл рүү орсны цаад улс төрийг Нийслэлийн МАН-ын төлөөх тэмцэл гэж гэж ярьж бичиж буй. Тэгвэл түүнээс ч алсыг харсан нүүдлийн талаар сонсогдож эхэллээ.

Тодруулбал,  өнгөрсөн жилээс эхэлсэн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн дуусаагүй бөгөөд АСЗХ угшилтай У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт тэргүүтэй ах нарын удаан хугацаанд хуульгүй ноёрхох төлөвлөгөөнд нь хамгийн их гай болох хүн нь Х.Нямбаатар гэж үзсэн тул ийнхүү бүх зэвсгийн эрдмээ Нийслэл рүү чиглүүлсэн байж болзошгүй юм байна.

Нийслэлийн МАН-ын хороо МАН дотроо үргэлж хамгийн чухал, нөлөөтэй байж, Нийслэлийн намын хороог удирдаж, амжилт гаргасан хүн дараа нь намын дарга болдог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Нийслэлийн намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар /тухайн үеийн нэршил нь/ сайн ажилласан Б.Даш-Ёндон 1991 онд намын Ерөнхий нарийн бичгийн дарга /тухайн үеийн нэрээр/ болсон бол муу нэртэй М.Энхболд 2005 онд яалт ч үгүй намын дарга болсон зэрэг нь энэ суудлын зангаргыг харуулах биз.

Хүн амын 50-иас илүү, эдийн засгийн 60-ээс дээш хувийг төвлөрүүлэх болсон, сонгуулийн тогтолцоонд пропорциональ хэлбэр нэвтэрснээс хойш Нийслэлийн намын хорооны ач холбогдол улам ч өсөж, ялалт, ялагдлыг шийдэх гол фактор болж хувирсан. Тодруулбал, УИХ-ын сонгуульд аль нам ялахыг жагсаалтын гишүүд шийдэж байгаа бөгөөд энэ талбарт амжилт олсон нам Парламентад олонх болох нь гарцаагүй болсон.

Х.Нямбаатарын хувьд яг энэ зангилаан дээр сууж байгаа.  Тэрбээр 2024 оны Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж ороод үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үедээ нийслэлчүүдийн   шүдний өвчин болоод байсан утаа, түгжрэл, гэр хорооллыг барилгажуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр гэсэн суурь асуудлыг шат дараатай шийдээд явж буй.       

Чухам энэ л ах нарын айдсыг хүргэж, Х.Нямбаатар руу сум тавихад хүргэж буй аж.

МАН-ын дотоод улс төрийн тухайд, тэмцэлд одоогоор 70-аад оны ах нар давуу байдалтай байгаа ч алхам бүртээ хууль зөрчиж, хүч түрж байгаа тул цаг хугацаа өнгөрөх тусам дэмжлэгээ алдах магадлалтай.

Тухайлбал, ах нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үед УИХ дээр орж ирж гишүүдэд нөлөөлсөн, намын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг шууд нэр цохож Бага хурал руу оруулаад УИХ дахь бүлгээ “хайрцаглан” хэн ч биш болгож хувиргасан, дараа нь огцорсон Засгийн газрыг ҮХЦ-ээр хүч түрж авч үлдэхдээ дүгнэлтийг УИХ руу оруулж байж тогтоол болгодог үйл явцыг алгасан парламентын эрхэнд илт халдсан. Сүүлд УИХ-ын гишүүнийг “ёс зүйн асуудлаар” эгүүлэн татах хууль санаачлахдаа 2024 онд МАН мөрийн хөтөлбөртөө “УИХ-ын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлж татдаг болох хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ” гэж амалсныг илт зөрчиж, “ҮХЦ, намын удирдах байгууллага” татах агуулга оруулж ирэн иргэдийн төр барих эрхэнд халдсан, энэ хуулиа УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжүүлэхдээ гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэл авахад бэлэн гишүүдийг нээнтэглэж дэмжүүлсэн байж болзошгүй гэх мэт зам мөрийг үлдээн урагшилж буй. 

Энэ бол булавч бултайж, даравч далдайх, хуучрахгүй, давтаж болохгүй хар мөр мөн. Чухам тиймээс л цаг хугацаа өнгөрөх тусам айдас нь нэмэгдэн эрх мэпдлээсээ буухаасаа өмнө өрсөлдөгчөө зайлуулах, Парламентыг намын даргын суудал дээрээс ёс зүйгээр “атгах” гэх мэт шатар нүүж байж магадгүй аж.      

Нам дотор өрсөлдөөн тэмцэл байж болох ч мөрийн хөтөлбөрөө үгүйсгэж, иргэдийнхээ ашиг сонирхлоос урваж, эцэстээ хүн хэлмэгдүүлж хорьж шалгаж тэмцэнэ гэдэг арай л хэтэрсэн хэрэг билээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    52 минутын өмнө

    ENE GALZUU NAMIIN DARGA GJUU BURHAN MIN . ESVEL SHAR HADAND. ESVEL SHOROND YGYI BOL TER BERH RUU N ZAILUUL

    Хариулах
  • 202.9.46.225
    35 минутын өмнө

    Булгантуяаг шоронд явуулаад оронд нь Занданшатар нэр дэвшиж гишүүн болж тэгээд ерөнхийлөгчид өрсөлдөх гэж бн.тийм мэдрэмж төрөөд бн.

    Хариулах
  • 192.82.64.153
    45 минутын өмнө

    ялын тогтоолтой сбд -с гишүүн болсон болормаа мэтийн арчаагүй хулгайчууд их дэмжиж байнаа хөөрхий

    Хариулах
  • 64.119.29.46
    45 минутын өмнө

    Та хэд дотороо учираа олоо биьгий ард түмэн рүү хэрүүлээ гаргаад бай

    Хариулах