Б.Энхбаяр дээр сугардаггүй "сэлэм" буюу АТГ-ын “дабль стандарт”

Х.Батсайхан
2026/04/28

АТГ, Эрүүгийн цагдаагийн газар Нийслэлийн удирдлагуудтай холбоотой хэрэг дээр маш шуурхай, ажлын өдөр, амралтын өдөр, шөнө, өдрийг үл харгалзан шуурхай ажиллаж, барьж хорьж буй. 

Туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалт  өнгөрсөн сарын 15-ны өдөр эхэлснээс хойш үндсэндээ сар хагасын дотор үйл ажиллагааг нь зогсоож, удирдагчдыг нь саатуулаад амжсан. Туулын хурдны замаасаа хальж, Сэлбэ хотын бүтээн байгуулалт руу ч орж байгаагаас үнэхээр л нэг хэрэг илрүүлье гэсэн сэтгэлтэй байгаа нь харагдана.

Гэтэл Туулын хурдны замын ажил эхэлснээс хойш долоо хоногийн дараа АТГ-ын гарт орсон “Бодь”-ийн оффтейк буюу Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын өртгийг өсгөх замаар Тавантолгойгоос их хэмжээний нүүрс хулгай хийсэн байж болзошгүй хэргийг шалгах тал дээр ямар ажил хийж байгаа нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т дөрвөн бүлэгт нийт 894 хуудас баримтыг өгөхдөө “Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар өгч байна” гэсэн ч олон нийт Б.Энхбаяраас гадна түүгээр сэжүүр гаргаж мөрдөөд түүний ард байгаа томчуудыг илрүүлэхийг хүлээж буй. 

Тодруулбал, төмөр замын өртгийг 110 сая /зарим эх сурвалжид 200 сая/ ам.доллараар өсгөж, Тавантолгойн нүүрсээр төлөн уг мөнгөө бэлнээр гаргуудлж авсан гэх энэ ноцтой хэргийн гол эзэд болох уг мөнгөний дийлэнх хэсгийг хувааж авсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүлэхийг хүсэж байна.

Б.Энхбаярын “500 мянган ам.доллараар нэг, 800 мянган ам.доллараар нэг удаа авсан” гэх баримт нь үүний хажууд жижигхэн бөгөөд 100 гаруй сая ам.доллар 10 гаруйхан улстөрчид тараагдсан гэж буй.

Хамгийн гол нь энэ баримтууд дотор маш тодорхой, дансны дугаар, бичлэг зэрэг байгаа гэж буй ч АТГ нэг удаа “Шалгаж байгаа” гэж мэдэгдсэнээс хойш чимээгүй байна. 

МАН-ын гишүүн Б.Цогтгэрэлийн гаргаж тавьсан, цагдаа нарын цалингийн үлдэгдэл гэх олон тэрбум төгрөгийг дэд сайд асан Б.Нямжавын компани руу шилжүүлсэн гэх хэргийн мэдээлэл, баримтууд мөн АТГ-т байх учиртай. 

Мэдээж хэрэг болгон өөр, илрүүлэхэд адилгүй цаг хугацаа шаардана. Гэхдээ, эрх баригч намын, хоорондоо илэрхий өрнүүлж байгаа тэмцэлтэй холбоотой хэрэг дээр АТГ “дабль стандарт”-тай харагдах нь байгууллагын нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй л болов уу. 

Эцсийн эцэст АТГ-ыг Монголын төр буюу монголчууд өөрсдийнхөө төлөө, өмч хөрөнгөө бүрэн үтэн байлгах гэж “нүд чих” болгож байгуулсан болохоос цаг зуурын эрх мэдэлтний төлөө ажилла гэж байгуулаагүй нь тодорхой. 



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.76
    2026/05/02

    Гэм буруугүй асуудлыг шүүх шийднэ гэж буйгаа шүүгчийг Ёк томилно гэж

    Хариулах
  • 66.181.183.119
    2026/05/01

    Тосгоны балай элийрсээр ккк

    Хариулах
  • 5.30.100.34
    2026/05/01

    Энэ 2- ийг хоёуланг нь шалга

    Хариулах
  • 103.212.162.168
    2026/05/01

    Хүүк цаана нь ...

    Хариулах
  • 103.57.93.27
    2026/04/30

    Тэнгэр заяат хүмүүнийг шалгадаггүй юм боловуудаа. Саяхандаа Дорд заяат нэг хөөрхий түшмэл 600.000 төгрөг хахуульд авчихаад сүрхий том шийтгүүлсэн гэсэн.

    Хариулах
  • 59.153.113.126
    2026/04/30

    АТГ зөвхөн эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө л ажиллах чиг үүрэгтэй шүү гэдгийг тухайн байгууллагын удирдлага анхаараасай.

    Хариулах
  • 103.212.119.184
    2026/04/30

    АТГ -ынхэн том хэргүүдийг удааж, холбогдогчдыг залхааж өөрсдөө ашигтая ажилладаг нь нууц биш. Гоё хэрэг сугаргласан л хүмүүс бдаг гэсэн, яанааа!

    Хариулах
    • 66.181.183.38
      2026/04/30

      yaanaa unen bol

  • 66.181.189.149
    2026/04/30

    Хүрэлсүх л АТГ-г хөдөлгөхгүй байгаа даа муу новш хурдан зайлаасай

    Хариулах
  • 66.181.188.31
    2026/04/28

    Б.Энхбаяр өнөө цагийг эрхшээж буй их хүмүүний тулсан чулуу бөгөөд оролдвол их олон ихэс дээдэс унах аюултай тул түүнийг хөндөж болохгүй гэсэн дээдсийн лүндэнтэй тул хэн ч үл хөндөнө. Харин хэрэг нь дуусах үед зүгээр няслаж л орхино л доо

    Хариулах
  • 88.130.219.42
    2026/04/28

    АТГ гэж өөрөө Авилга хээл хахуулийн үүр уурхай

    Хариулах
  • 59.153.112.185
    2026/04/28

    Үнээн

    Хариулах
  • 202.9.46.207
    2026/04/28

    АТГ шалгагдаж байгаа гэх боловч, шалгасан хэрэг нь хэн нэгний эрх ашигаас хамаарч, Хэзээ хэнд ашигтай вэ, Хэнд ашиггүй вэ гэх тэр үе хүртэл, Даргын ширээний нүдэнд цагаа хүлээн хэвддэг бизээ.

    Хариулах
  • 202.9.46.207
    2026/04/28

    АТГ өөрөө авилгын гэмт хэрэгтэнгүүд болсон байж магадгүй гэж хардаг. Төрд хэний тал жин дарж байна, Тэр талд үйлчилж, ажил албаа алдахгүйн төлөө амьдарч байгаа мэт санагддаг. Монголын төр болон АТГ цэвэрших цаг ирэх буйзаа. Цаг хугацааны хэмжээс мэднэ.

    Хариулах
  • 66.181.181.174
    2026/04/28

    Энэ бол шалгах ёстой хамгийн том хэрэг тэр нэг хүүхний гар цүнхний асуудал дэргэд нь дэндүү жулдана нэг талхны мөнгө шиг л сонсогдож бгаа шүү Шударга байяаа АТГ ийнхан.Ард түмэнд шалгаснаа мэдээлэх асуудал. Арай дэндүү, Монгол улсыг цалин тэтгэврээ арай гэж нэмж байхад, тэтгэврийн доод хэмжээгээ харчих, ард түмэн махаа ч авч идэж чадахгүй болж байхад, арай дэндүү.

    Хариулах
    • 202.9.46.207
      2026/04/28

      ЯГ ҮНЭН