Х.Ганхуяг: Цалингийн нэмэгдлийг төсвийн тодотголын хамт өргөн барих ёстой

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд гадаад зээл ашиглалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байсан. Хуулийн төсөл өргөн барьж байсан хүний хувьд энэ төсөл ямар ач холбогдолтой төсөл вэ?  

-Зарим гишүүд үүнийг баталчихаар төсвийн зарлага нэмэгдэх, алдагдал нэмэгдэх үүд хаалга нээх гээд байна гэж яриад байна. Тийм учраас л нэг удаагийн хууль гэж ярьж байгаа юм. Бусад оронд ямар жишиг байдаг вэ гэхээр өөр өөрийгөө буцаагаад эргэн төлөх боломжтой арилжааны зээлийг төсвийн гадуур хийж болно гэдэг хуультай байдаг юм.

Нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ч гэдэг юм уу хугацаандаа ашиглалтад ороод зээлээ эргэн төлөх боломжтой төслүүд байхгүй юу. Ууг нь түлш тасалдахгүй байх, үргэлж цахилгаанаа импортлохгүй байх боломж нь бидэнд байдаг. Гэтэл зээлээ ашиглах гэхээр төсвийнхөө хязгаарт тулчихаад ашиглаж чаддаггүй.

-Энэ нөхцөл байдлаараа үргэлжилвэр газрын тос боловсруулах үйлдвэр хэдэн жилийн дараа ашиглалтад орох вэ?

-Энэ бол 6-7 жил үргэлжлэх төсөв болчхоод байгаа юм.

-Туулын хурдны замын асуудал дээр даатгалын гэрээгээр урдчилгаа төлбөр гэж 500 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудал яригдаад байгаа. Ер нь даатгалын харилцаа эдгээр мега төсөл дээр ямар байдлаар явах ёстой байдаг юм бэ?

-Монголд байгаа аль ч банк 500 тэрбум төгрөг дээр нэг төсөл дээр нэг зээлдэгч дээр баталгаа гарах боломжгүй. Нэг зээлдэгчдэд олгогддог хязгаар гэж байдаг. Нэг төсөл дээр нэг зээлдэгч тухайн банкны дүрмийн сангийн 20 хувиас хэтрэхгүйгээр зээл болон зээлийн баталгаа гарах боломжтой байдаг. Нийслэл энэ асуудал дээр мэдээлэл өгөх хэрэгтэй. Туулын хурдны замтай холбоотйо асуудал дээр илүү тодорхой мэдээллүүдийг өгөх шаардлагатай.

-Төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Яагаад энэ их алдагдал гарав. Үүнийг хэрхэн засаж залруулах вэ?

-Төсвийн хууль гээд батлагдчихаад байхад төсвөөс гадуурх цалингийн нэмэгдлийг батлах асуудал Засгийн газрын түвшинд яригдаад байх шиг байна. Түүнийг ууг нь төсвийн хуультайгаа уялдуулах ёстой. Цалинг нь нэмэх гэж байгаа бол төсвийн тодотголын хамт өргөн барих ёстой. Зөвхөн багш, эмч нарын цалинг нэмэх ёстой байсан ч боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг давхар нэмсэн учраас төсвийн алдагдал нэмэгдсэн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна