УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ У.Отгонбаяр гишүүнийг биед халдсан хэмээн Халдашгүй байддлын дэд хороонд гомдол гаргасан билээ. Гэвч энэ гомдлын дагуу арга хэмжээ аваагүй гэдэг асуудлыг өнөөдөр хэвлэлүүд хөндсөн. Бид тус дэд хорооны дарга Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодрууллаа.
Тэрбээр "У.Отгонбаяр гишүүн Л.Оюун-Эрдэнийн халдашгүй байдалд халдсан асуудлаар холбогдох байгууллагад хандсан. УИХ-ын гишүүн "халдашгүй" гэдэг ч халдсан тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн халдашгүй ч нэг нөхөр халдлаа гэж бодоъё. Гэтэл эхргийг яах вэ гэхээр, жирийн эрүүгийн хэрэг шиг л авч үзэхгүй бол "Халдашгүй байдалд халдсан" гэдэг зүйл анги байхгүй. Тиймээс энэ асуудлыг эргэж харах ёстой юм байна лээ" гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.64.153
айгаа шүү дээ, гөлөг царайлаад худлаа ярих юм
Хариулах