О.Номинчимэг: ТӨК-иуд дээр 26 ихя наяд буюу төсвийн 80 хувьтай тэнцэх хөрөнгө хяналтгүй эргэлдэж байна

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

Засгийн газраас Нийтийн өмчийн тухай буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр  "Төрийн өмчийн компаниуд дээр 26 их наяд төгрөгийн өмч хөрөнгө эргэлдэж байна. Энэ бол улсын төсвийн 80 хувьтай тэнцэх их хөрөнгө. Төсвийн гадна УИХ болон иргэдийн хяналтаас гадуур ийм их хэмжээний хөрөнгө эргэлдэж байна.  Тэгсэн мөртлөө 

2019-2021 онд төрийн өмчийн есөн компани ашиггүй ажилласан байна. 971 сая төгрөгийг гадаад тмилолт, үр дүнгийн урамшуулалд зарцуулжээ.  Тэгэхээр, энэ ААН-үүдийг бид нар Компанийн тухай хуулиараа зохицуулж чадахгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа зохицуулж чадахгүй бол цаашид төрийн өмчийн хулгайгаа ярьсаар л байх болно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах шаардлагатай байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна