Г.Батзориг: Би дүүргийн засаг дарга нарт ТҮЦ-үүдийг буцааж тавих чиглэл өгөөгүй

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

Нийслэлийн ерөнхий менежер Г.Батзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Талбай дээр байгаа Цагаан асрыг Ерөнхий сайдын захирамжаар буулгаагүй. Нийслэлийн төсвөөс гарч байгаа төсөв мөнгөтэй холбоотой үйл ажиллагааг түр зогсоож байгаа. Яг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх гэж байгаа үйл ажиллагааг цаашдаа хэрэгжүүлэх байх. Энэ асуудлыг ажлын хэсэг дээрээ ярилцъя гээд явж байна.

Би аман байдлаар захирамж гаргадаг хүн биш. Би дүүргийн засаг дарга нарт ТҮЦ-үүдийг буцааж тавих чиглэл өгөөгүй. Надад тийм эрх байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна